Өмнөговиос алга болсон хоёр охиныг УЛААНБААТАРААС ОЛЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2022.04.28) 11:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “15 настай хоёр охин алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу тус сум дахь цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллажээ. 

Ингээд өнөөдөр 10:40 цагийн үед оршин суух газраасаа сураггүй алга болсон 15 настай У, М нарыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж, тогтоосон байна.

Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эрх нь зөрчигдсөн эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top