Иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх өдөрлөг тавдугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд болно.
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про боно” өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хуульчид өөрийн ажлын цагийн тодорхой хэсгийг нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд зарцуулдаг.
Энэ жил уламжлал ёсоор хуулийн болон төрийн захиргааны байгууллагууд хамтран хууль, эрх зүй зүйн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг үнэ төлбөр өгөх өдөрлөгийг Сүхбаатарын талбайд болон 21 аймагт зохион байгуулна.
Мөн тус өдөр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
Сэтгэгдэл ( 0 )