Азийн хөлбөмбөгийн холбооны (АХБХ)-ны Фитнессийн дасгалжуулагчийн 1А зэрэглэлийн сургалтыг Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтыг Иран улсын сургагч багш Абдолхоссейн Парнов удирдан, дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд 5 өдрийн турш онол, практик хосолсон хэлбэрээр явуулав.
Сургалтад АХБХ-ны B зэрэглэлээс дээш зэрэглэлтэй МХБХ-ны Үндэсний Дээд лигийн клубүүдийн 13 дасгалжуулагч хамрагдав.
Сургалтын дараагаар АХБХ-ны Фитнессийн дасгалжуулагчийн 1B зэрэглэлийн сургалт жилийн дараа явагдаж, тэнцвэл АХБХ-ны Фитнессийн дасгалжуулагчийн 1-р зэрэглэлтэй болох юм.
Сэтгэгдэл ( 0 )