Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэг гарснаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд хохирогч Э.Энхбат гэмтлээ даалгүй нас барж, нөхөж баршгүй гарз хохирол учраад буй билээ. Дуулиант энэ хэрэг өнгөрсөн хугацаанд нэмэлт мөрдөн байцаалтад буцаж, прокурорын шатанд шалгагдсаар саяхан буюу өнгөрөгч баасан гарагт шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон тус хэлэлцүүлэгтэй холбогдуулан хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровоос зарим зүйлийг тодрууллаа.
ТАЛИЙГААЧ Н.ЭНХБАТЫН ӨМГӨӨЛӨГЧ О.САНЧИРБАЛ, ЯЛЛАГДАГЧ Н.ТҮВШИНБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ Л.ДАНЗАННОРОВ НАР ЮУ ХЭЛЭВ
О.Санчирбал: Урьдчилсан хэлэлцүүлэгт хоёр хүсэлт тавьсан
-Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралд хүсэлт тавьсан уу?
-Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хоёр хүсэлтийг гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр 9.30 цагт шүүх хурлыг товлосон.
-Шүүх хуралд гэрчүүд оролцуулах хүсэлт гаргасан гэлээ. Энэ талаар тодорхой ярих боломжтой юу?
-Гэрчүүдийн нэрийг дурдах боломжгүй. Дэлгэрэнгүй ярих боломжгүй.
-Урьдчилсан хэлэлцүүлэг гэж юуг хэлэх талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
-Шүүх хурал хоёр үе шаттай болдог. Эхнийх нь урьдчилсан хэлэлцүүлэг. Энгийн үгээр хэлбэл, шүүх хурлын бэлтгэл хангаж байгаа л гэсэн үг. Дараа нь товлосон хугацаандаа гэм, буруугийнхаа шүүх хурлыг хийгээд явна гэсэн үг. Одоогийн байдлаар хэргийн талаар дэлгэрэнгүй ярих ямар ч боломжгүй.
Л.Данзаноров: Шүүх хурал хойшилсон гэдэг нь худал мэдээлэл
-Шүүгдэгч Н.Түвшинбаяртай та биечлэн уулзаж байгаа юу?
-Уулзаж байгаа.
-Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Хоригдож л байна.
-Өнгөрөгч баасан гарагт тавдугаар сарын 12-ныг хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан гэж байсан. Энэ талаар?
-Шүүх хурал хойшилсон гэж худал мэдээлэл гараад байна. Угтаа бол өнгөрөгч тав дахь өдөр болсон хурал чинь урьдчилсан хэлэлцүүлэг юм шүү дээ. Гэм буруугийн шүүх хурал, урьдчилсан хэлэлцүүлэг хоёр чинь тэс өөр зүйл. Урьдчилсан хэлэлцүүлгээр тов тогтоох байсан. Түүнийхээ дагуу л хуралдсан. Түүнээс бус шүүх хурал хойшлоод байгаа зүйл үгүй. Үүнийг ялгаж, салгаж, зөв ойлгох хэрэгтэй.
-Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийн талаар дурьдахгүй юу?
-Хоёр тал шүүх хурлын товоо тогтоож, нээлттэй хаалттай хуралдах эсэхээ тохирсон. Мөн нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай юу, гэрч оролцуулах уу. Үгүй юу гэдгээ энэ хэлэлцүүлгээр тохиролцсон. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудал яригдахгүй.
-Шүүх хуралд арван гэрч оролцуулахаар болсон гэсэн үү?
-Тийм. Шүүх хурлыг хаалттай хийхээр болсон. Гэм буруугийн шүүх хурал анх удаа л товлогдож байгаа нь энэ сарын 12 юм гэлээ.
Н.Түвшинбаярт хэдэн жилийн хорих ял оноох вэ
Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурлыг энэ сарын 12-нд нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай хуралдуулахаар болсон нь нэгэнт тодорхой болов. Харин шүүгдэгчид ямар ял төлөвлөж буй талаар прокурорын газраас дараах мэдээллийг өгөөд байгаа юм. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн гэх. Тэгвэл дээр дурдагдсан зүйл анги нь ямар ял, шийтгэлтэй эсэхийг харъя. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл нь “Хүнийг алах” гэх хэсэгт хамаарах аж. Энэ хэсгийн 2.1-д зааснаар “Онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүгч гаргах учиртай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 14 )
Нэг талыг барьж хэтэрхий туйлширч болохгүй л дээ. Хэн ч алдаж, онодог л хорвоо, нэгэнт үүссэн нөхцөл байдлыг дэвэргэж олныг хамарсан асуудал болгож болохгүй л дээ. Хэрвээ Түвшинбаяр биш энгийн нэгэн байсан бол хэнч мэдэхгүй л өнгөрөх шүү дээ. Хүний амь насыг юугаар ч үнэлэхгүй ч асуудалд өнгөц хандаж болохгүй байх.Учир шалтгааныг нь оновчтой тогтоох нь зүйтэй.
Хамт архи уугаад орхиод явсан хүмүүст нь хариуцлага хүлээлгэж .шийтгэл оногдуулах ёстой.
Шүүх яахаараа хаалттай хурал хийх шийдвэр гаргаж бгаа юм болоо, хурлаа олон нийтэд нээлттэй хийгээч, тэр бүү хэл гудамны том телевизороор гаргах хэрэгтэй.
Hohirogchiin engeelegch het 1 taliig bariad bga haragdaj bn.2 laa bur tsaashlaad bugd sogtuu.biski hen avaachij egsen.GANZUL gedeg huuhend mash ih no bga.Yriltslaga avah gd sogtuu humuus dagaad shal eer gazar yvj baihuu.Bugd arhi uusan bsan bga uom.Olimpiin horooni dargiin suudaliin zolios ch baih magdallatai.
Юуны өмнө шүүгчээсээ татгалз!!!
Нэгэнт хүн алсан нь үнэн юм чинь бушуухан ялыг нь өгөөд шоронд явуулаач ээ. Яах гээд удаад байгаа юм. Ялгүй гаргах гээд байгаа юмуу
Шоронд нь учрыг олоод Түүхэнд нэрээ үлдээчих чадалтай аавын хүү алга уу. Ард түмний хайр халамжийг даагаагүй гарыг өөхшүүлэхгүй эрт учрыг нь олчихгүй
Шүүх нь хахуулиа авах гээд гүрийгээд суучихсан..сурсан юмыг яалтай...одоо тэгээд шүүхтэй үнэ мөнгөө тохирвол тэнсэн аваад л сална даа...өөр яадын..үхсэний хохь амьдын зол..
Ял завшчих санаатай л байгаадаа монголд хохирогч нь буруутгагддаг хуультай ичмээр
Hun alsan yum chini yalaa edleh estoi hereg hiisen yalaa edel
5 сарын 12нд шүүх хурал хойшиллоо л гэх байх даа. Монголын шүүх байгууллага шүүх хуралаа хийж чадахгүй болтлоо дампуурсан шүү дээ, угаасаа
бүх насаар нь хорь
12 jil uguud 4 jil suusan ner zuugeed 1 jiliin daraa garchih bhaa Ene chin Mongol uls shuudee mungutei hun shorond suuhgui
Buh nasaar n horih heregtei 2 zaluug 1 emegteig hucherhiilsen alsan geed nasaar n horison