ХОВД: 17 сумын үхэр болон гахайг шүлхий өвчний эсрэг дархлаажууллаа

2022 оны 05 сарын 04

Ховд аймгийн хэмжээнд шүлхий өвчний эсрэг дархлаажуулалт зохион байгууллаа.

Улсын онцгой комиссын 2022 оны 02 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2022 оны А/198 дугаар захирамж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 02/778 тоот албан бичгийн дагуу Ховд аймгийн хэмжээнд Шүлхий өвчний яаралтай дархлаажуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс 26-ны өдрүүдэд хийгдлээ.

Дархлаажуулалтад нийт 17 сумын үхэр болон гахайг хамруулж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дархлаажуулалтын явцад хөндлөнгийн хяналт тавин, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top