МХБХ “Нийтийн хөлбөмбөг” төслийг танилцууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

МХБХ-ны гишүүн клубүүдэд сургалт зохион байгуулж, “нийтийн хөлбөмбөг” төсөлтэй холбоотой мэдээлэл танилцууллаа.

МХБХ Гишүүнчлэл бүхий 24 клубүүдэд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт, сургалтаар дараах асуудлыг хамруулав.

Үүнд:

 

  • МХБХ-ны “8 жил 8 зорилт” урт хугацааны стратеги хөтөлбөрийг танилцуулав.

 

  • МХБХ-ны Гишүүн байгууллагын менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа МХБХ-ны клуб лицензийн мэдээллийг танилцуулав.

 

  • МХБХ Цагдаагийн Ерөнхий газартай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан хүрээнд ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул /Ph.D/ ирж мөрийтэй тоглоом, авлига, хээл хахуультай холбоотой гэмт хэрэг эрүүгийн хууль тогтоомжид хэрхэн шинэчлэгдэж зохицуулагдсан талаар танилцуулга оров.

 

  • Төгсгөлд нь, МХБХ-ны Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Нийтийн хөлбөмбөг” төсөлд МХБХ-ны гишүүн клубүүд хэрхэн оролцох болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, сурталчлах ямар боломжууд байгаа талаар мэдээлэл хүргэв.

 

Дашрамд дурдахад, Цагдаагийн Ерөнхий газрын Цагдаагийн дэд хурандаагийн танилцуулсан сургалтын бичлэгийг тун удахгүй МХБХ-ны пэйж хуудаст байршуулах бөгөөд та бүхэн тус бичлэгтэй танилцаж, мөрийтэй тоглоом, авлига, хахуультай холбоотой үйл ажиллагаа Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн хуульчлагдсан байдаг талаар мэдээлэл авах бүрэн боломжтой болно.

Ингээд “Нийтийн хөлбөмбөг” төслөөр 2022 оны 05 дугаар сарын 08-наас 18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд уулзацгаая.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ө(185.244.212.250) 2022 оны 05 сарын 03

тоо нь дотор үсэг гэгчээр дунд нь юу оруулаад байдаг юм вэ\n

0  |  0
Top