Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд өнгөрсөн жил “Бид хамтдаа” олон улсын урлагийн их наадмыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр “Байкал- домгийн үргэлжлэл” төслөөр дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэснээр “Алтангадас” их наадмыг зохион байгуулж, хөрш хоёр орны уран бутээлч хүүхдүүд 12 дахь жилдээ өрсөлдлөө. Ёслол төгөлдөр болсон энэхүү наадмын хаалтын үеэр шагналтнууд тодорч, ардын бүжиг төрөлд Дорнын их говийнхон ахлах насанд Тэргүүн байр, бага насанд Дэд байр, гутгаар байр, гоцлол төрөлд Г.Цэлмэг мөнгөн медаль, Э.Энхсаруул хүрэл медаль, М.Энэрэл хүрэл медаль тус тус хүртсэнээр үндсэн шагналуудыг нь авав.
Ард түмний ахуй амьдрал, аж байдлыг зураглан харж, сэтгэн бодож, уран сэтгэмжээр баяжуулсан Дорнын их говийнхны бүтээлүүд монгол ардын бүжиг гэдэг үйлдэл хөдөлгөөн бүртээ нүүдэлчин түмний агуу их зан заншил, ахуй амьдралын ухаан шингэсэн хосгүй содон урлаг юм гэдгээр хойд хөрш нутгийнхныг бишрүүллээ.
Орос, Буриад, Монголын оролцогчид “Байкал. Домгийн үргэлжлэл” театрчилсан тоглолтоор зочид, үзэгчдийнхээ мэлмийг мялаажээ. Үзэгчид Зүүн Сибирь, Монголын үндэстэн, ард түмнүүдийн амьдардаг Ангар, Сэлэнгэ, Енисей мөрний домгийг хоёр орны ардын дуу, бүжгээр дамжуулан шимтэн үзлээ.
Сэтгэгдэл ( 0 )