Энэ сарын 14-ний өдөр нийслэл Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд болох "Нийтийн хөлбөмбөг" төслийн нээлтийн ажиллагаанд "Герман-2006" ДАШТ-ий мөнгөн медальт, Английн "Арсенал", "Челси", "Тоттенхам" багуудад карьерын оргил үеэ үдсэн Виллиам Галлас оролцохоор болсныг дуулгахад таатай байна.
Английн Премьер лигийн цомыг дараалан хүртсэн домогт тоглогчтой уулзаж, дэлхийн одыг дэндүү ойроос харах боломж тавдугаар сарын 14-ний өдөр тохионо. Мөн зургаа татуулж, гарын үсэг зуруулах ч боломжууд гарч ирэх нь дамжиггүй.
Сүхбаатарын талбайд уулзацгаая.
Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )