Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй "Нийтийн хөлбөмбөг" хөтөлбөрийн хүрээнд бүх нийтэд нээлттэй хөлбөмбөгийн өдөрлөг, арга хэмжээнүүд улсын төв цэг Сүхбаатарын талбайд явагдах гэж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох юм.
Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд өчигдөр (2022.05.03) хөлбөмбөгийн талбай заслаа. Нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
Энэ үеэр Улаанбаатар хотын есөн дүүргийн аварга шалгаруулах “UB Cup” хөл бөмбөгийн тэмцээн, “Бүх оддын тоглолт”, хөлбөмбөгийн хэрэгсэл, материалын экспо, холбогдох байгууллагуудын танилцуулга, тайлан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй юм.
Түүнчлэн энэ сарын 14-нд болох төслийн нээлтийн ажиллагаанд "Герман-2006" ДАШТ-ий мөнгөн медальт, Английн "Арсенал", "Челси", "Тоттенхам" багуудад карьерын оргил үеэ үдсэн Виллиам Галлас оролцохоор болсныг дуулгахад таатай байна.
Английн Премьер лигийн цомыг дараалан хүртсэн домогт тоглогчтой уулзаж, дэлхийн одыг дэндүү ойроос харах боломж тавдугаар сарын 14-ний өдөр тохионо. Мөн зургаа татуулж, гарын үсэг зуруулах ч боломжууд гарч ирэх нь дамжиггүй.
Сэтгэгдэл ( 3 )
Arai ch dee
Арай ч дээ
Арай ч дээ тэнэгэрч гүйцжээ