ЧИНГЭЛТЭЙ: Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Чингэлтэй дүүргийн иргэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуучуудыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB CUP-2022” тэмцээнийг өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд дүүргийн Хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар оролцсон юм.

Тэмцээний 1 дүгээр байранд: Е.Багабанди ахлагчтай багийн хамт олон, 2 дугаар байранд: Д.Ганзориг ахлагчтай багийн хамт олон, 3 дугаар байранд: н.Анхбаяр ахлагчтай багийн хамт олон шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.169.108) 2022 оны 05 сарын 05

СБД-ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоон. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн нь Өргөмжлөл, медаль 2. Эхний 3 байранд орсон тамирчидадаа ядаж уух усны мөнгө байхгүй шүү.

0  |  0
Top