Монголын жүдогийн ирээдүйг ДЭЛХИЙ ХАРЖ байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Жүдо бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) "Бөхийн өргөө"-нд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Дөрвөн дэвжээнд урьдчилсан шатнаас шалгарсан Улаанбаатар хот болон бүх аймгийн төлөөлөл болсон 50 гаруй байгууллагын 1300 гаруй хүүхэд өрсөлдөж байна. 

Сумаасаа шалгарч, аймагтаа өрсөлдөн, аймгаасаа шалгарч, бүсийн хэмжээнд амжилт гаргасан өсвөрийн шилдэг жүдочид Улсын аваргын төлөө хүч үзэж байгаа. 

Таван бүсээс жин тус бүрт эхний зургаад шалгарсан хүүхдүүд ирэхэд л ийн 100 гаруй тамирчныг бүрдүүлжээ. 
 


Өчигдөр болсон тэмцээний нээлтийн ёслолд Олимпын хошой аварга, Дэлхийн 10 удаагийн аварга, Францын алдарт жүдоч Теди Ринье, Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга, Өмнөд Солонгосын шилдэг жүдоч Ан Баул нар оролцож, ирээдүйн шилдэг тамирчдад эрч хүч, урам зориг өгсөн нь хүүхдүүдийн хувьд ховор тохиох аз завшаан байлаа. 

Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга болон холбооны бусад удирдлагууд, жүдо бөхийн нэрт тамирчид тэмцээнийг үзэж сонирхон, өсвөрийн тамирчдаа дэмжсэн нь жүдочдын эв санаа, залгамж халаа, залуу үедээ хүндэтгэлтэй, бодлоготой ханддагийн илрэл байв. 
 

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ









 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэ(192.82.70.149) 2023 оны 03 сарын 12

Нэр хүндгүй болоод ирэхээрээ хулгайч нар жүдо гэж спортоор нүүрээ тахлаад сурчихсан.Жүдо бөхийн ард,сайн тамирчидын амжилтын ард нуугдсан өлөн хулгайч нар Жүдог удирдаж байгаа.Үүнийг хэлэх хүн байхгүй бүгд болхи залгисан мэт бөгс долооно.Зарим нь энд тэнд яриад явах .Асуудлаа ярьсан нь дээр шүү зоригтой байцгаа.Аялдан дагагч нар жүдо бөх,, самбо бөхийн холбоогоор дүүрэн.

1  |  0
Ss(202.126.88.40) 2022 оны 05 сарын 07

Jenko judo yu bhaw gol n setgel shvvdee

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 06

Монголын биш женкогийн жүдо болоод удаж байна бус уу

0  |  0
Top