Анупам Трипати: Монголчууд бодсон шиг минь сайхан сэтгэлтэй ард түмэн байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

“Squid game” киноны Али Абдулын дүрийг бүтээсэн, жүжигчин Анупам Трипати сайн үйлсийн төсөлд нэгдэхээр Монголд иржээ. Монголд анх удаагаа ирж байгаа түүний сэтгэгдэл болон "Squid game" киноны талаар товч ярилцлаа. 

Тэрбээр "Янжиндулам" ТББ-аас эхлүүлж буй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн хагалгааны зардалд зориулж хандив цуглуулах зорилготой “Beyond the borders” сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн байна. 

ВИДЕО ҮЗЭХ
 

 

-Сайн байна уу. Монголд анх удаагаа ирж байгаа гэж сонссон. Ямар санагдаж байна?

-Тийм ээ. Монголд анх удаа ирж байна. Надад Монгол найз олон бий. Их сургуулийн найз маань сайн үйлсийн төслийн талаарх санаагаа надад хэлэхэд нь би маш их хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Бид аль болох олон хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилготойгоор төслийг эхлүүлж байна.

Монголчууд яг л миний бодсон шиг сайхан сэтгэлтэй, шаргуу хөдөлмөрлөдөг, тухайн цаг мөчөөрөө амьдардаг хүмүүс болохыг харсан. Энэ бол хамгийн сайхан зүйл гэж бодож байна. Тиймээс Монголд ирсэндээ баяртай байна.

-Монголчууд таныг "Squid game" киноны Али Абдулын дүрээр сайн мэдэж байна. Кинонд тоглосон сэтгэгдлээ хуваалцвал?

-“Squid game” киноны тухайд миний амьдралыг өөрчилсөн гэж хэлж болно. Кино гарснаас тав, зургаахан сарын дараа дэлхий даяар намайг мэддэг болсон. Жүжигчин хүний хувьд яг л миний хүсэж байсан зүйл. Ажил маань намайг хүмүүст таниулсан нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж байна. Хөдөлмөрийнхөө ачаар хүмүүсийн хайрын, хүндэтгэлийг хүлээлээ.

Би даруухан байж, ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсэж байгаа. Олон зүйл бодохгүй, жүжигчин хүнийхээ хувьд зүгээр л ажлаа хийж, өдөр бүр илүү сайн байхыг хичээдэг. Энэ зан чанарыг “Squid game” надад сургасан.

Эцэст нь хэлэхэд  “Squid game” амьдралыг минь өөрчилсөн, эргэлтийн цэг байсан.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.94.160) 2022 оны 05 сарын 08

Уул нь арай жудагтай байлаа. Одоо ч юун хятад юун Солонгос цаашаа даваж гарна уу гэхээс. Төрд гарсан хэдхэн хулгайч луйварчдаас болж ийм болсон нь харамсалтай

0  |  0
Amjilt(64.119.25.229) 2022 оны 05 сарын 08

Mongol hemeeh zolbin, archaagui, erguy mal ulsad tavtai moril zochin min. Mal humuusiinh ni ug oguulber burees chi gaihaj tsochirdono, taj humuus iim teneg baij chaddag bainaa gej chi gaihah bolno. Odor honog ongoroh tusam chi yostoi jinhene zang ni baga bagaar olj medeed, jigshine, yah gej amidraad baiga be geed gaihna, etsest ni ene uls gazriin horsnoos archigdval taarna gedeg gants l dugneltend hureh bolno.

0  |  0
Зочин(203.91.115.42) 2022 оны 05 сарын 08

Шинэхэн хүргэн шиг арай л яарсан дүгнэлт үү. Уг нь манайд ирэгсэд голдуу л ”Онгоцноос буунгуут л миний түрийвчийг шаацан шүү дээ, танайхан” гэх гээд байдаг юм даа.

0  |  0
Top