Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг шүүх хурал ирэх долоо хоногийн баасан /2022.05.12/ гарагт болно. Шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цагт товлосон билээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны тавдугаар сарын 12-ны 09.30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон байна.
Сэтгэгдэл ( 0 )