УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт бие даасан тоглолтоо хийнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Өнөөдөр / 2022.05.09 /  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт тоглолтоо хийнэ. УДБЭТ-т болох энэхүү LIVE CONCERT гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын 10 дахь бие даасан тоглолт юм.

“Дэлхийн сонгодог Монголд" тоглолтод нийт 130 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд дуурийн театрын найрал дуучид , симфони найрал хөгжим дуурийн театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ.

Ө.Цэрэнчунт нь Монголын сонгодог урлагт алтан үеийхэн гэгддэг үе үеийн дуучид, уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг сэргээн шинэчлэж, хойч үеийхэндээ танин мэдүүлэх, өвлөн үлдээх өөрийн гэсэн санал санаачлага, хувь нэмрийг оруулж байгаа сэтгэлтэй, зүтгэлтэй залуу уран бүтээлч юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top