Зургадугаар сарын 1-нээс БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчино

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Энэхүү шийдвэр 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.  
Монгол Улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гал(202.179.26.233) 2022 оны 05 сарын 09

Монгол эхнэр авах гэсэн тариачид цутган орж ирэх нь дээ

0  |  0
Kkk(73.25.114.116) 2022 оны 05 сарын 08

Kkk modon jorlongiin baasan deer ni halitarch unaj uhetsgeeh viidee. Sain anhaaruulga uguh heregtei shuu.

0  |  0
A(66.181.161.113) 2022 оны 05 сарын 08

Sextour ehleh ni dee

0  |  0
Top