Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан “Энхийн гүйлт” тавдугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7-нд болно. Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцохоо мэдүүлжээ.
“Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21 аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг туулах юм байна. Энэ зайг 54 хоногт туулна гэв.
“Энхийн гүйлт” нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох үндсэн зорилгын хүрээнд өрнөнө. Гүйгчид галт бамбарыг буухиалах (хүлээн авч, үдэн гаргах) явцдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эвнэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах юм.
“Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялажээ. Олон улсын Энхийн гүйлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс дэмжин ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өдөр болгон 134 км гүйнэ гэж юу байхав дээ 108 хоногт бол яахав Үнэмшил муутай л мэдээ бна дундуур нь сургууль цэцэрлэгээр зочилно ч гэх шиг