Дуучин Камила Кабелло сэтгэцийн эрүүл мэндийнхээ тухай ам нээжээ.
"Psychofreak" дуугаа цацаад удаагүй байгаа тэрээр "Familia" хэмээх шинэ цомгийнхоо ажилд орсон нь сэтгэл зүйн асуудалд нь дэм болсон тухайгаа саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа дурджээ.
Зарим улс үндэстэнд сэтгэцийн эрүүл мэндийнхээ тухай ярих нь "сул дорой" нэгэн мэт харагдуулсаар байгааг онцолсон бөгөөд цар тахал эхлэхээс өмнө сэтгэл зүйн хувьд хамгийн доод төвшинд хүрсэн тухай ярьсан байна.
Дуучин Шон Мандесаас салсны дараа эмчилгээ хийлгэж, цомгийнхоо ажилд орсон тэрээр "Хүмүүс сэтгэцийн эрүүл мэндтэйгээ янз бүрийн байдлаар тэмцдэг. Амьдралаа аврах, өөрчлөх тал дээр алхам хийлгүй өөрийгөө хайрцаглаж, дүр эсгэж эхлэх үед хүн эрүүл мэндээ идэж эхэлдэг" хэмээжээ.
Түүний сэтгэцийн эрүүл мэнд харьцангуй дээрдэж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 28-нд Парист болох "2022 UEFA Champions League"-ийн нээлтийг хийхээр болсноо зарлаад байна.
Сэтгэгдэл ( 0 )