В.ПУТИН: ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулсан нь цорын ганц зөв шийдвэр байсан

2022 оны 05 сарын 10

1941-1945 оны дайнд Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсны 77 жилийн ойд зориулсан цэргийн парад Москва хотын Улаан талбайд өчигдөр боллоо.

Парад ОХУ-ын төрийн далбаа, домогт Ялалтын тугийг мандуулсан Хүндэт харуулын цуваа  Улаан талбайгаар алхсанаар эхлэв. 1945 оны тавдугаар  сард Зөвлөлтийн 150-р Идрицкая винтов дивизийн цэргүүд Ялалтын тугийг Рейхстагийн дээгүүр мандуулж байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, дайны ахмад дайчид болон бусад гадаад, дотоодын  зочин Улаан талбайн төв үзвэрийн индэр дээрээс парадыг үзэж сонирхов. Энэ жилийн Ялалтын парадад 11 мянган  цэрэг, 131 цэргийн болон тусгай техник хэрэгсэл оролцов. Харин агаарын десантын үзүүлбэр  цаг агаарын тааламжгүй байдлаас болж цуцлагджээ.

Ялалтын баярын жагсаалд 33 анги, нэгтгэл жагссан байна. Москвагийн Улаан талбайд болсон цэргийн парадад Донбассын бүс нутагт тулалдаанд оролцсон Оросын цэргийн албан хаагчид мөн оролцжээ. Баярын жагсаалын цуваанд Тайфун бартаат замын хуягт машин, БМП-2, БМП-3, Курганец-25 явган байлдааны машинууд, Т-72Б3М, Т-90М, Т-14 байлдааны үндсэн танк, Искандер-М тактикийн танкууд багтжээ. Түүнчлэн пуужингийн систем, “Msta-S” болон Торнадо харвах пуужингийн систем, “Тор-М2”, “Бук-М3”, “С-400” ' газар-агаар пуужингийн систем, байлдааны робот машинуудыг парадад ашигласан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын баярын парад дээр хэлсэн үгэндээ Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн ард түмний ололт амжилтыг үнэлээд Москва, Киевийн хооронд үргэлжилж буй мөргөлдөөний шалтгааныг онцолжээ. Тэрбээр “Донбассын зүүн хэсэгт салан тусгаарласан бүгд найрамдах улсуудын эсрэг НАТО тэргүүтэй барууны орнууд  өргөн цар хүрээтэй довтолгоо хийхээр төлөвлөж байсан  тул Орос арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн. Бид Украинд цэргийн дэд бүтэц хурдацтай хөгжиж байгааг харсан. НАТО-гийн орнуудаас Украинд  хамгийн орчин үеийн зэвсгийг тогтмол нийлүүлдэг байв. Аюул өдөр бүр нэмэгдсээр байсан. Харин Орос түрэмгийллийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ бол бүрэн эрхт, хүчирхэг, тусгаар тогтносон улсын цаг үеэ олсон, цорын ганц зөв шийдвэр байсан. НАТО-гийн орнууд биднийг сонсохыг хүсээгүй нь үнэндээ тэд огт өөр төлөвлөгөөтэй байсны илрэл” гэжээ. Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Цэргийн тусгай ажиллагаа” зарлахдаа 1940-1941 оны ЗХУ-ын удирдлагын алдааг Москва давтахгүй байх ёстой гэж мэдэгдэж байв. Тэр үед ЗСБНХУ нацист Германыг өдөөн хатгахгүй байхыг хичээж, удахгүй болох дайралтаас хамгаалахын тулд цаг алдалгүй хийх ёстой байсан  бэлтгэлээ хойшлуулж, байсныг онцолжээ.  1991 онд ЗХУ задран унаснаас хойш АНУ "Америкийн онцгой байдлын" тухай улам бүр ярих болсон гэж Путин онцолжээ. Тэрбээр “Орос бол өөр. Бид эх орноо хайрлах хайр, итгэл үнэмшил, өвөг дээдсийнхээ уламжлалт үнэт зүйл, зан заншлаа хэзээ ч орхихгүй. Гэвч Барууны орнууд эдгээр үнэт зүйлсээ "цуцлахаар" шийдсэн бололтой ёс суртахууны доройтол нь Дэлхийн II дайны түүхийг хуурамчаар үйлдэх, Оросфобийг өдөөх үндэс болсон. Аугаа их эх орны дайны өмнө түрэмгийлэгчийг тайвшруулах оролдлого нь манай ард түмэнд маш их хохирол учруулсан учир алдаа болох нь батлагдсан. Бид хоёр дахь удаагаа ийм алдаа гаргахгүй. Бидэнд тэгэх эрх байхгүй” гэж Путин хэлэв.

 

ТОМООХОН ЯМАР Ч МЭДЭГДЭЛ ХИЙСЭНГҮЙ

Ерөнхийлөгч Путиний  Ялалтын баярын үеэр хэлсэн үгэнд зарим хүмүүсийн таамаглаж байсанчлан шиг  томоохон мэдэгдэл байсангүй. Кремлийн удирдагч хэлсэн үгэндээ Орос Украин руу түрэмгийлсэнийг зөвтгөж, НАТО болон Украин Оросын хил дээр дөхөж ирэн  аюул заналхийлсэн гэж мэдэгдсэн.  Ерөнхийдөө ажиглагчид  Ялалтын баярыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Украин болон Барууны орнуудад хүчээ харуулах нэг хэлбэр хэмээгээд уг өдөр  албан ёсоор дайн зарлана гэж таамаглаж байсан юм. Түүнчлэн  ОХУ  өнөөг хүртэл "Тусгай ажиллагаа" гэж нэрлээд байгаа зүйлээ өргөжүүлж, илүү олон цэрэг илгээх үндэсний дайчилгаанд хүргэж магадгүй гэх таамгийг ч дэвшүүлээд байв.  АНУ-д төвтэй Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн улс төрийн зөвлөхөөр ажиллаж байгаа Аббас Галлямов BBC News-т өгсөн ярилцлагадаа "Бүх хүн өнөөдөр ямар нэг зүйл болно гэж хүлээж байлаа. Путиний дайснууд ч, түүнийг дэмжигчид ч. Эдгээр хүлээлт нь нөхөх шаардлагатай хоосон орон зай үүсгэсэн. Хэрэв Путин ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол  улс төрийн хувьд ялагдах болно" гэжээ.  Улаан талбайн парадад, цэргүүдийн эх оронч "Ура" гэсэн хашгираан эгшиглэж байгаа ч Путинд ноцтой асуудал тулгараад байгаа юм. Москва  дайны дундуур Киев рүү хийсэн амжилтгүй довтолгооноосоо татгалзаж, цэргүүдээ зүүн болон өмнөд бүс нутагт төвлөрүүлэхэд хялбар гэж үзсэн ч Оросын арми хурдан бөгөөд шийдэмгий ялалтыг авчраагүй л байна. Энэхүү мөргөлдөөнийг анхааралтай ажиглаж байсан Канадын Зэвсэгт хүчний тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Майкл Дэй "Энэ бол Оросын армийн гүйцэтгэлийн алдаа" гэжээ.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.190.118) 2022 оны 05 сарын 11

Халзан чөтгөр талийж байж дайн дуусах юм байна.

0  |  0
vnen heljee orosuudi(202.55.191.130) 2022 оны 05 сарын 10

zov shiidver gargasan shuu. putin bol aguu udirdagch hvn shuu.

1  |  0
etdenebat (103.57.94.76) 2022 оны 05 сарын 11

хуцдаг хулгайч вэ азизов жонхуу 2 оо аваад хурдан үхэж далд ор

3  |  3
(103.10.23.123) 2022 оны 05 сарын 10

1  |  1
Top