Дунаевскийн нэрэмжит уралдаанд монгол дуучид анх удаагаа оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

ОХУ-д энэ сарын 11-15-ны хооронд нэрт зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дулаачдын XI уралдааныг зохион байгуулах аж.

Жил бүр болдог энэхүү уралдаанд дуулах урлагт дөнгөж хөл тавьж буй хүүхдүүдээс эхлээд дэлхийн томоохон театруудын нэрт гоцлол дулаачид оролцдог. Тус уралдаанд зөвхөн Оросын төдийгүй Беларусь, Украин, Казахстан, Грек, Ирланд, Израил, АНУ, Франц, Латви, Словени зэрэг орны дуулаачид ялагчаар тодордог.

Энэ удаагийн уралдаанд Монголын оролцогчид анх удаагаа оролцох гэж байна. Нүүдэлчин монголчуудын урлаг соёлыг Москвагийн хөгжмийн зохиолчдын театрын тайзнаа эгшиглүүлэхээр “49-р гудамж” хүүхдийн театрын жүжигчин, хөтлөгч, СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Баттүшигийн Билгүүн, Монгол Улсын Консерваторын оюутан, 19 настай Баттөмөрийн Ариунбат, “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Уурхайчин” соёлын ордны гоцлол дуулаач, МУСТА  Нацагдоржийн Нямсүрэн, тус үйлдвэрийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19-р сургуулийн сурагч, 13 настай Түвшинжаргалын Улсболд, Дорнод аймгийн “Шинэ суваг-23” ТВ-ийн дэргэдэх “Хүүхдийн цаг” студийн нэвтрүүлэгч, гоцлол дуулаач Эрдэнэтуяагийн Чинхүслэн, Улаанбаатар дахь Русский Дом, түүний дэргэдэх “Amarkhuu's Vocal school”-ын сурагч, 7 настай Ганзоригийн Номуундарь нар Москва хотод очжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.188.23) 2022 оны 05 сарын 10

монголоос өөр улс очих уу 2-р дайны үед ганцхан монгол л үнэгүй үйлчилж үлдсэн дээ гэхдээ ялсан шүү

0  |  0
Top