УДБЭТ-т гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын 10 дахь бие даасан LIVE CONCERT боллоо. “Дэлхийн сонгодог Монголд" тоглолтод нийт 130 гаруй уран бүтээлч, дуурийн театрын найрал дуучид, симфони найрал хөгжим дуурийн театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Ө.Цэрэнчунт нь Монголын сонгодог урлагт алтан үеийнхэн гэгддэг үе үеийн дуучид, уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг сэргээн шинэчилж, хойч үеийхэндээ танин мэдүүлэх, өвлөн үлдээх өөрийн гэсэн санал санаачилга, хувь нэмрийг оруулж байгаа сэтгэлтэй, зүтгэлтэй залуу уран бүтээлч юм.
Сэтгэгдэл ( 0 )