Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.
Тэгвэл шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Ингэхдээ шүүгдэгч болон хохирогч талаас гаргасан саналыг үндэслэж шүүх хурлыг хаалттай эхлүүллээ.
Учир нь, урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүх хурал дээр хувь хүний нууцтай олон асуудал яригдах учир шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргасан байдаг. Энэхүү саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан юм.
Харин шүүх хуралд шүүгчдэгч Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авч ирээд байна.
Хэргийг сануулахад, прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )