Дэлхийн тэргүүн баян Илон Маск Монгол Улсад хөрөнгө оруулахаар, өөрийн өмчлөлийн компанийг хуулийн этгээдээр бүртгүүлсэн мэдээлэл Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын албан ёсны сайтад бүртгэлтэй байгааг өмнө нь мэдээлсэн билээ.
2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн, 6839207 регистрийн дугаар бүхий “Старлинк сервисес Монголиа” нэртэй ХХК нь Бизнесийн зөвлөгөө өгөх, Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бөгөөд ашгийн төлөө, хөрөнгө оруулагч гэсэн статустай байгаа юм.
Уг компанийн хувьцаа эзэмшигч нь “Starlink Holdings Netherlands B.V.” компани. Харин эцсийн өмчлөгч нь Илон Рив Маск юм. Тодруулбал, “Starlink Holdings Netherlands B.V.” компани нь "Starlink Satellite Services Corp."-ийн охин компани. Харин “Space X" буюу “Space Exploration Technologies Corp” нь "Starlink Satellite Services Corp."компанийн эцэг компани юм. Түүнчлэн эцсийн өмчлөгч нь Илон Рив Маск байна.
“Space X” нь одоогоор дэлхийн 30 гаруй улсад хиймэл дагуулаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч “Starlink”-ийн салбаруудаа нэвтрүүлсний нэг нь “Starlink Holdings Netherlands B.V.” компани юм. “Starlink Holdings Netherlands B.V.” компани нь Герман, Грек, Аргентин зэрэг Европын 4-6 оронд охин компанитай гэсэн мэдээлэл байна.
Харин энэ удаад Монгол Улсад “Старлинк сервисес Монголиа” ХХК-ийг бүртгүүлээд байна. Мэдээллээс үзэхэд, “Starlink”-ийн үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэх талаарх шийдвэрээ толгой компанийн зүгээс 2021 онд гаргажээ.
Гэхдээ мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг одоогоор албан ёсоор аваагүй гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдэгдсэнийг сануулъя.
Ямартай ч Монгол Улсад хуулийн этгээдээр албан ёсоор бүртгүүлээд байна.
Тодотгоход, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нь:
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ гэж хуульд заасан байдаг.
Монгол Улсад Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахдаа дараах дарааллын дагуу холбогдох газруудад хандах ёстой байдаг. Тухайлбал:
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ БҮРТГҮҮЛЭХ
Шинээр байгуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Бүрдүүлэх бичиг баримт:
Манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон салбар байдаггүй. Гэхдээ гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь банк санхүү, уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэх 3 салбарт үйл ажиллагаагаа явуулах аж ахуйн нэгжийн 33 хувь ба түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд Үндэсний хөгжлийн газарт хүсэлт гарган зөвшөөрөл авах хуулийн зохицуулалттай байсан.
КОМПАНИЙН ТАМГА АВАХ
Шинээр байгуулагдаж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь улсын бүртгэлийн гэрчилгээний хамт тамга хийдэг компаниар тамгаа захиалан хийлгүүлнэ.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАР БҮРТГҮҮЛНЭ
Шинээр байгуулагдаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь харъяа дүүрэг, аймгийнхаа Нийгмийн даатгалын газарт бүртгүүлэн нийгмийн даатгалын гэрчилгээ авна. Бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь хуулбарын хамт авч очно.
ТАТВАРЫН ГАЗАРТ БҮРТГҮҮЛЭХ
Компаниа бүртгүүлсэн тухай мэдээлэл харъяа дүүрэг, аймгийн татварын хэлтэст очих ёстой ба та улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш 14 хоногийн дотор харъяа дүүрэг, аймгийнхаа татварын хэлтэст бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь хуулбарын хамт авч очин бүртгүүлэх хэрэгтэй байдаг аж.
Илон Маскийн “Старлинк сервисес Монголиа” ХХК Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ дараах шаардлагуудыг хангасан гэсэн үг юм.
Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хугацааг харвал, Уул уурхай, банк санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцааны холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг эзэмших гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор “Үндэсний хөгжлийн газар” шийдвэр гаргахаар тусгасан байсан.
Гэхдээ тус газар Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 6-ны хуралдаанаар татан буугдсан. Тиймээс Үндэсний хөгжлийн газрын хариуцаж байсан асуудлыг үргэлжлүүлэн хамаарч буй Эдийн засаг, хөгжлийн яаманд хүсэлтээ гаргах ёстой юм.
Мөн харилцаа холбооны салбарын чиглэлээрх тусгай зөвшөөрлөө асуудал шийдвэрлэх дарааллын дагуу ХХЗХ-нд гаргах ёстой бөгөөд одоогоор гаргаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )