Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2022.05.11/ ээлжит хуралдаанаар Улсын тэргүүний сумаар дараах сумдыг шалгарууллаа. Тэргүүний сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам дөрвөн бүсээс нэг сум шалгаруулахаар тогтсоны дагуу энэ жил зүүн бүсээс Дорнод аймгийн Халхгол сум Улсын тэргүүний сумаар шалгарлаа. Манай аймгийн хувьд: 2015 онд Дашбалбар сум, 2018 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр сум тус тус Улсын тэргүүний сумаар шалгарч байсан юм
Сэтгэгдэл ( 1 )
Путины тусламжаар барилууд?