Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Энэ талаар шүүгчдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров "Илтгэгч шүүгч нь өөрөө татгалзах хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийг нь бүрэлдэхүүн шүүгч нар хэлэлцээд хүлээж авлаа. Хэрэг дахиж хуваарилагдтал хугацаа тодорхойгүй шүүх хурал хойшиллоо. Н.Түвшинбаярын зүгээс шүүгчид нөлөөлсөн, цагдаагийн байгууллага шалгаж байна гэдэг худал мэдээлэл цацагдсан. Энэ бол худлаа мэдээлэл, хэн нь ч нөлөөллийн үйл ажиллагаа явуулаагүй. Н.Түвшинбаярын зүгээс ямар ч нөлөөлөх зүйл хийгээгүй, хийх ч үгүй" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.
Сэтгэгдэл ( 0 )