Монгол залуугийн оролцож буй АЛДАРТАЙ шоу цацагдахад БЭЛЭН БОЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

БНСУ-д амьдардаг бүжигчин З.Чингүүн тус улсад төдийгүй олон улсад алдартай болоод буй бүжгийн шоу болох "Street man fighter"-д оролцож байгаа билээ.

Тус шоуны танилцуулга видео өчигдөр цацагдсан бөгөөд энэ сарын 24-ны өрөөс эхлэн цацагдаж эхлэх аж. 

 

 

Гудамжны бүжигчдийн гал гарсан өрсөлдөөнийг харуулдаг уг шоунд "Single's Inferno" шоунд оролцож байсан бүжигчин Ча Хён Сын оролцохоос гадна idol байсан бүжигчид ч мөн оролцож байгаа нь олон хүмүүсийн анхаарлыг татаад байна. 

 

 
 

Тус шоуны эмэгтэй бүжигчдийн дунд болон ахлах ангийн охидын дунд зохиогдсон "Street woman fighter", "Street dance girls fighter" нь өндөр амжилт үзүүлсэн бөгөөд энэ удаад эрэгтэй бүжигчдийн дунд зохиогдож байгаа нь анхаарал татах бас нэгэн шалтгаан юм. 

 
 
Уг шоуны дараа гудамжны бүжигчдийг үнэлэх үнэлэмж хэдэн шатаар ахиж, нэр хүнд нь чамгүй өссөн бөгөөд монгол залуу оролцож байгаа нь манай улсын бүжигчдэд ч мөн шинэ хаалга нээгдэх нэгэн боломж юм.  
 
 
 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(31.164.60.105) 2022 оны 05 сарын 16

Танд амжилт хүсье

0  |  0
(103.212.118.186) 2022 оны 05 сарын 15

china

0  |  1
medk(66.181.179.67) 2022 оны 05 сарын 14

haha

2  |  0
Top