Шүүгч Д.Доржсүрэн Н.Түвшинбаярын хэргийг шүүхээс татгалзжээ

2022 оны 05 сарын 12

Н.Түвшинбаярын гэм буруугийн шүүх хуралдааны талаар  /2022.05.12 /  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 09.30 минутад эхэлсэн боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан.

Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xx(73.25.114.116) 2022 оны 05 сарын 12

Hergiig shuugch shuudeggui uimaa. MANAN shuudrg uim. Utsan huuheldeinuudee harin songohodoo garamgai. Ali boloh bolovsrol mefleggui alban tushaald durtai bugs sain doloogch doldoi nariig olj tanihdaa garguun shuu haa ochij.

0  |  0
Altantsooj Bazarvaan(24.126.123.92) 2022 оны 05 сарын 12

Ямар ч хэцүү юм бэ? Хүний амьдралыг таашгүй юм даа. Уур уцаар, атаа, жөтөө, амбиц аа татаж хэвийн сайхан энгийн хүний амьдралын замаар явсан бол яах байсан бол доо. Маш их харамсалтай. Энэ хүн мэдээж харамсч л байгаа. Гэлээ гээд хууль тогтоомжийг яах вэ дээ. Түүнд л баригдана даа. Өөр яах билээ дээ. Хуулиа бариад явах нь өөрт нь ч зөв дөө

0  |  0
Халиуна(202.126.90.49) 2022 оны 05 сарын 12

Тэнэг Доржсүрэн шүүж чадахгүй штэ бичиг үсэг мэдэхгүй ярьж байгаа юм ойлгохгүй яааж шүүгч болсон юм бн

0  |  0
Top