МУИС "Универсиад" наадмын аварга болов

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Монголын оюутны спортын Универсиад наадам гурван сарын турш өрнөж, хаалтын үйл ажиллагаа Спортын төв ордонд боллоо. V наадам 2020 оны аравдугаар сард нээлтээ хийсэн ч коронавирусний халдварын улмаас бараг хоёр жил завсарласан юм.

Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, жүдо, чөлөөт бөх, гандбол, тэквондо, ширээний теннис, шатар, чийрлидинг гэсэн спортын 10 төрөлд өрсөлдснөөс МУИС-ийн баг багийн дүнгээр тэргүүлж 10 сая төгрөгийн эзэн болов.

МУИС-ийн оюутан тамирчид “Универсиад”-аас 63 алт, 4 мөнгө, 34 хүрэл, нийт 101 медальтай хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлсэн. Тэгвэл хоёрдугаар байрт “Их Засаг” Олон улсын их сургууль, гуравт “Мон-Алтиус” БТДС, дөрөвт ҮБТДС, тавд ШУТИС, зургаад АШУҮИС, долоод ХААИС, наймд МУБИС тус тус оров.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top