Футзалын үндэсний шигшээ багийн бэлтгэл Малайз улсад эхэллээ

2022 оны 05 сарын 12

Кувейт улсад 2022 оны есдүгээр сарын 15-нд зохион байгуулагдах АХБХ-ны Футзалын Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд тавдугаар сарын 17-ноос 21-ны хооронд Малайз улсад явагдана. Тэгвэл Монголын шигшээ баг Малайз улсад хүрэлцэн ирээд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хийгээд байна. Мөн  манай баг Малайз улсын Футзалын дээд лигийн клубүүдтэй нөхөрсөг тоглолтуудыг хийх юм.

Тоглолтуудын хуваарь:

  • Монгол – Хонконг 5-р сарын 17-нд 20:30

 

  • Монгол – БНСУ 5-р сарын 18-нд 20:30

 

  • Япон – Монгол 5-р сарын 19-нд 17:00

 

  • Тайвань – Монгол 5-р сарын 20-нд 17:00 тус тус тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top