Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.10-т зааснаар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр бүх нийтээр амардаг.
Энэ жилийн хувьд тус өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож байна. Тэгвэл энэ хоёр өдрийн алинд нь амрах талаар вэ гэдэгт ХНХ-ийн сайд А.Ариунзаяа дараах хариултыг цахим хуудсаараа нийтэд хүргэлээ.
Тэрээр "Тавдугаар сарын 16 ажлын өдөр. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд 9 баярын болон тэмдэглэлт өдрүүдэд 15 хоног амардаг.
Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна. Цагаан сараар 3 өдөр амардаг атал шинийн 3 хоёр удаа тохиож, нэг сандаргасан. Мэдээж 3 хоног л амарсан.
Одоо харин хуулиар Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь хоёр удаа тохиож байгаа юм. Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс тодруулахад 2022 оны тав болон зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн. Тиймээс бид энэ нэг л өдөр БҮХ НИЙТЭЭР АМАРНА" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene burhan bagshiin tursun udur uimuu nas barsan udur uimuu