Э.Оюунболдын "БАРИЛДАХ ЭРХ"-ийг сэргээсэн СПОРТЫН АРБИТР гэж ямар байгууллага вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүлэгчдийн 2021.12.06-ны хуралдаанаар Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргаж байсан билээ.

Тэгвэл өчигдөр (2022.05.12) Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхээс Э.Оюунболд арслангийн гаргасан гомдлыг хэлэлцээд, МҮБХ-ноос түүний барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг хүчингүй болгосон тул түүний барилдах эрх нээгдсэн гэх мэдээлэл олон нийтэд хүрээд байна.

Э.ОЮУНБОЛД АВАРГЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН

МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН БА ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРБИТР ГЭЖ ЯМАР БАЙГУУЛЛАГА ВЭ?

 

МОНГОЛЫН СПОРТЫН АРБИТР

 

Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитр нь 2017.05.11-нд нээлтээ хийж, УИХ-ын гишүүн Н.Учрал, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч асан, Монголын Олон улсын ба үндэсний Арбитрын дарга Б.Лхагважав, Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Тэргүүн Дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон тамирчин, дасгалжуулагчид, спорт хороо, холбоо, клуб, нийгэмлэгийн төлөөллүүд оролцож байжээ. 

Нээлтийн үеэр МҮОХ болон Монголын гимнастикийн холбоо тус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан бол Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын арбитрчаар ажиллах 19 арбитрч мөн энэ өдөр тангараг өргөсөн аж.

Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын байгууллагын албан ёсны сайтад нийтэлсэн мэдээллээс үзвэл,  тус байгууллага нь Монгол Улсад спортын байгууллага, спорттой холбоотой маргааныг хараат бусаар, алагчлалгүй хэлэлцэн шийдвэрлэх, талуудын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг эрх тэгш хамгаалах зорилгоор байнгын ажиллагаатай Монголын Олон улсын ба Үндэсний Спортын Арбитрыг 2017.02 07-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлж,  үйл  ажиллагаа эхлүүлжээ.

Байгууллагын сайт дахь “Мэндчилгээ” хэсэгт ерөнхийлөгч Г.Батзаяа “Бид Монгол Улсад спортын төрөлжсөн олон улсын ба үндэсний спортын арбитр байгуулах, түүний үндэс суурийг тавихад тусалж дэмжих, спортын байгууллагууд, холбоодын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, шударга явдал, шүүлт, сэргээш, спортын холбогдолтой маргааныг хөндлөнгийн мэргэжлийн түвшинд ялгаж салгах, шүүх, тунгаахыг эрхэм зорилгоо болгодог. Монголын Олон Улсын ба Үндэсний спортын арбитр Олон улсын болон Дотоодын арбитрын маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны хүрээгээ дагахын сацуу энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсад гарч байгаа спортын хэрэг, маргааныг мэргэжлийн өндөр түвшинд хянан шийдвэрлэх, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах ажлыг хийж цаашид улам боловсронгуй болгохын төлөө хичээн ажиллаж байна.

Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитр нь Монголдоо анхдагч бөгөөд спортын хэрэг маргааныг өндөр зардал гарган гадаад улс руу явахгүйгээр дотооддоо шийдвэрлэх, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх ач холбогдолтой.

Нөгөө талаар Монгол улсад гарч байгаа төрөлжсөн спортын маргааныг шийдвэрлэх нь тамирчдын эрхийг хамгаалах, үүргийг тогтоож өгөх, хэрэг хянан шийдвэрлэх жишиг тогтоох зэрэг эерэг үр дүнг авчрах болно. Спортын Арбитрын үйл ажиллагаанд спортын байгууллагыг өмчийн хэлбэрээр нь, мэргэжлийн, мэргэжлийн бус ангиллаар, тамирчныг улсын харьяалал, харьяат бус гэдгээр нь, арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, мэргэжил боловсрол, багийн харьяалал, cпортын цол, зэрэг, хөрөнгө чинээг үл харгалзах, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим дээр тулгуурлан явагддаг” хэмээн тодотгожээ.

Түүнчлэн байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулахдаа “Дэлхийн түвшинд Олон Улсын Спортын арбитрын шүүх /Court of Arbitraition for Sport/гэсэн байгууллага нь спорттой холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, тэдгээрийн шийдвэрийг дэлхий бусад улс орнуудад хүндэтгэн биелүүлдэг. Манай оронд спортын олон төрөлт зүй тогтолоор хөгжиж байгаагийн зэрэгцээ спортын маргаан нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа, гарсан маргааныг шийдэх мэргэжлийн, төрөлжсөн байгууллага байхгүй, тамирчид хаагуур, хэрхэн шийдүүлэх арга учраа олохгүй байдал нэг бус удаа ажиглагдаж байна. Иймд маргааныг шударгаар шийдэх спортын төрөлжсөн, мэргэшсэн хөндлөнгийн арбитр байгуулах эрэлт, хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тулгарч байсан. Спорттой холбоотой аливаа маргааныг заавал төрөөс байгуулсан шүүхээр шийдвэрлүүлэхийн оронд, талууд өөрсдөө маргааныг шийдэх байгууллага, бүрэлдэхүүнээ сонгож, асуудлыг мэргэжлийн түвшинд, спортын хүрээндээ шийдвэрлэж дуусгах нь илүү үр дүнтэй, спортын нэр хүндтэй ч холбоотой  эерэг асуудал юм.

Гадаад арга хэмжээний хүрээнд Олон Улсын спортын арбитрын зөвлөл, Спортын арбитрын шүүхтэй холбоо тогтоосон бөгөөд дотоодын хувьд Улсын Их Хурлаас Арбитрын тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр шинэчлэн баталсан. Олон улсын ба үндэсний Спортын арбитрын холбооноос 2017 оны нэг дүгээр сарын 1-ний өдөр баталсан Спортын арбитрын дүрэм, Арбитрын тухай шинэчлэн найруулсан хууль, Байнгын ажиллагаатай арбитрын хэрэг хянан шийдвэрлэх жишиг дүрэм зэргийг үндэслэн Спортын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг боловсруулан, батламжлаад байна. Энэхүү дүрмээр хэрэг, маргааныг шийдвэрлэх нийт бүрэлдэхүүн 21 арбитрч гишүүдээс бүрдэх бөгөөд мэргэжлийн хуульчид, тухайн нэр заагдсан зарим спортын байгууллагын төлөөллөөс тус бүр нэг арбитрч гишүүн томилох зохицуулалттай.

Өнөөдрийн байдлаар Спортын арбитрчаар Монголын үндэсний олимпын хороо, үндэсний сур, жүдо, чөлөөт бөх, гимнастик, волейбол, хөнгөн атлетик, бокс, хөлбөмбөг, байт харваа,  дугуйн холбоодоос гишүүн арбитрч нараа томилж ирүүлсэн бөгөөд үлдсэн хэсэг нь Шүүгч, Прокурор, өмгөөлөгч, хуульч нараас бүрддэг” гэж тайлбарлажээ.

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын холбоо нь дараах бүтэцтэй аж.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худлаа(66.181.189.250) 2022 оны 05 сарын 14

Шал худлаа байгууллага шүү

0  |  0
зочин(124.158.64.128) 2022 оны 05 сарын 14

би барилдахгүй гээд байгаа нэг нь тэгээд яваад өгдөг байх.санжаадамба гончигдамба нар шиг гонгинож гуншигнаад зогсоод байвал ичиж үхмээр харагдана.Чадалтай,бяртай хүн ялдаг тоглоом ,дийлэхгүй хүнээ хасуулж байж цол авсан Батсуурь Санжаадамба аврагуудын ”аврага” цол нэг л бүдэг саарал харагдах боллоо.Иргэд бидэнд хэн сайхан барилдаж байгаа нь сонин болохоос барилдаад ойччихоод хэрүүлээр ялж аврага болж байгаа нь гутамшиг гэж бодогдоно

0  |  0
зочин(124.158.64.128) 2022 оны 05 сарын 14

би барилдахгүй гээд байгаа нэг нь тэгээд яваад өгдөг байх.санжаадамба гончигдамба нар шиг гонгинож гуншигнаад зогсоод байвал ичиж үхмээр харагдана.Чадалтай,бяртай хүн ялдаг тоглоом ,дийлэхгүй хүнээ хасуулж байж цол авсан Батсуурь Санжаадамба аврагуудын ”аврага” цол нэг л бүдэг саарал харагдах боллоо.Иргэд бидэнд хэн сайхан барилдаж байгаа нь сонин болохоос барилдаад ойччихоод хэрүүлээр ялж аврага болж байгаа нь гутамшиг гэж бодогдоно

0  |  0
51(202.21.109.104) 2022 оны 05 сарын 13

ariiin halganii hoshnoguud bna doo yun arbitr shuuh

0  |  0
Зочин(64.119.19.231) 2022 оны 05 сарын 14

Энэ Оюунболдын барилдах эрхийг сэргээгээд байгаа газар чинь еерее хулээн зеевшеерегдсен газар мен юм уу даа, статусын хувьд их л эргэлзээтэй газар биш уу

0  |  1
Zew zew(192.82.85.157) 2022 оны 05 сарын 13

Zew zew sergee.hun alsan 8 n jil awahgui shahuubdg shu zaluu huniiig odoo bno barikduil awarga tcoliin huraasan biz de 1 hund 1 heregt 2 shiitgel egdeg yaj bga awargiin huraalaa.8 jil wehiin hasna gej bas

0  |  0
Уншигч(203.217.139.240) 2022 оны 05 сарын 14

Үндэсний бөх бол их спорт биш. Биеэ хайрлахгүй нэг нь хэрэглэж л байг. Янз бүрийн бай шагнал, юм өгдгөө л болчих, шунал нь дарагдахаар асуудал шийдэгдэнэ

1  |  0
Уншигч(66.181.191.37) 2022 оны 05 сарын 14

Допинг хэрэглэсэн нь үнэн байхад тэгээд ингээд өөгшүүлж байх нь хэнд хэрэгтэй юм бэ.нэг шийдвэр гаргаж нөгөө хүчингүй болгодог монголын ёс юм уу.дэлхийд ийм юм байхгүй шүү.чөлөөт өөрийн тамирчин эрхээ хасуулаад хэдэн жил болж байна.ингэж хагаралд хүргэх ньмулгуу монголын хийдэг ажил ш дээ.энэ арбитрийн байгууллага нэртэй газрыг татан буулга.одоо тэгээд баахан шүүх болж хэдэн жил болох бөхчүүд нь хэрүүл ,хагаралд орж үндэсний бөх уналтанд орох болно .үхэр монголчууд үргэлж өөдлөх биш дордох ажил хийж байх юм.

4  |  0
ккк(202.179.15.34) 2022 оны 05 сарын 14

одоо өөрөө өөртэйгөө л барилддаг байхдаа хэн энэнтэй барилдах вэ дээ

1  |  0
Zochin(202.21.121.66) 2022 оны 05 сарын 13

Oyunbold avarga gej neg bicheel arslan gej neg bicheel baih yum.

0  |  0
Зочин(122.201.31.31) 2022 оны 05 сарын 13

Үнэ хэдүү

0  |  0
Top