ФОТО: "Нийтийн Хөлбөмбөг" төслийн нээлтийн өдөрлөг үргэлжилж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа "Нийтийн Хөлбөмбөг" төслийн нээлтийн өдөрлөг үргэлжилсээр байна.

Тус өдөрлөгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа маргааш буюу 5 сарын 14-ий өдөр 10:00 цагаас эхлэх бөгөөд энэ өдөр ФИФА домогт тоглогч Виллиам Галлас хүрэлцэн ирж урлаг, спортын бүх оддын тоглолтод оролцохоос гадна олон сонирхолтой арга хэмжээ та бүхнийг хүлээж байна.

Дашрамд дуулгахад өдөрлөг 5 сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд яг одоо Сүхбаатарын талбайд Монголын Цахим Хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах улсын аварга шалгаруулах MFF x Premier тэмцээн үргэлжилж байгаагаас гадна, албан байгууллагууд өөрсдийн танилцуулгаа хийж, хөлбөмбөгийн клуб, холбоодууд мөн танилцуулгаа тавьж байгааг дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top