Наадмыг Н.Наранбаатар 4 дэх удаагаа найруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, (2022.05.13) энэ жилийн наадмыг зохион байгуулах найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарыг сонгожээ. 

Тодруулбал, Хуралдаанд Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг ажиллуулахаар санал оруулж, танилцуулсан юм. Уг асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд хэлэлцэн баталсан байна.

Сонирхуулахад, 2016, 2017, 2018 оны баяр наадмыг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар нар найруулсан билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bii(202.21.108.131) 2022 оны 05 сарын 13

oligtoi neelt hiisen bish ymar olon udaa songodog ym be.aytaihan shig yum hiij uzeerei de

0  |  0
r(66.181.160.12) 2022 оны 05 сарын 13

zail zail eruu mal

0  |  0
zochin(87.214.24.143) 2022 оны 05 сарын 13

Naranbaatar uneheer mundag zaluu shuu amjilt husii zov shiidver gargajee

0  |  0
Эмгэн буурай(64.119.22.67) 2022 оны 05 сарын 13

Урлагийн акулуудын дунд онцгой нэгэн акул нь Наранбаатарыг нэрлэх бна. Удахгүй 2 сарын дараа нүд баясгаж сэтгэл хөдөлгөсөн бүтээлийг үзэх цагийг хүлээе дээ эмгэн буурай нь.

0  |  0
Top