Инфографик: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2.2 дахин өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 15

Энэ оны эхний дөрвөн  сард  бүртгэгдсэн гэмт хэрэг 14.150 болж, өмнөх оны мөн үеэс 6308 буюу 80.4 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4894 (2.2 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1143 (49.3%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 179 (84.4%), хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 90 (48.6%) болж тус тус өсжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.67.210) 2022 оны 05 сарын 17

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгээ тодорхой хүнд ойлгомжтой сэрэмжүүлэг хэлбэрээр бичээч

2  |  0
Top