ӨНӨӨДӨР: “Улаанбаатар кап 2022” сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.16)


10:00 цагт Сүхбаатарын талбайд “Улаанбаатар кап 2022” сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ.

10:00 цагт "Шонхор тауэр"-ын гадна АН зориулалтын бус байр ашиглаж байгаа талаар иргэн Б.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийнэ. Утас 98121298

11:00 цагт МУГЖ Сосорбарам руу гурил цацсан иргэн Х.Бээжин “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-т “Монголын инновацын 7 хоног”-ийн хэвлэлийн хурал болно.

11:00 цагт Баянгол дүүргийн Спорт хорооны хурлын танхимд тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Баянгол дүүргийн прокурор хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үйл ажиллагааг танилцуулах зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 91399149

11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын чөлөөт покер спортын холбооны шигшээ багийн тамирчид Дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээнд оролцох талаараа мэдээлнэ.

12:00 цагт "Номын соёлт ертөнц"  ТББ-аас Үндэсний номын баярыг 31 дэх удаагаа зохион байгуулах талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top