Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх, улсын начин Бердимуратын Серик үзүүрлэв.
Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Б.Зоригтбаатар, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Нью Майнд" групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, аймгийн хурц арслан О.Наранбаатар, М.Еркебулан, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 20-ны баасан гарагт "Бөхийн өргөө"-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан, 21-ний бямба гарагт сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 22-ны ням гарагт “Бахдам гарамгай” багийн халз барилдаан тус тус болно.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 4 )
Эр хүн юм бол хэлсэндээ хүр зодогоо тайл
Одоо энэ тэнэгүүдийн явдлыг хэн сонирхох вэ дээ\n
допинг идчихсэн Батсуурь даян аврага яагаад болов бусад нь 4-8 жилээр эрхээ хасуулж байхад энэ нөхөр барилдаад л яваад допингоо уугаад л ялаад байдаг юу гэж үзэх вэ тэнгэрийн заяа хишиг гэхүү тэнэг ерөнхийлөгчийн асрамж гэхүү.Хүрэсүхийн эхнэрийн дүүтэй гэрлэсэн Батсуурь нэг л хэсэгтээ дийлдэхгүй,одоо баяжиж олигарх болно.хууль үйлчлэхгүй,прокурорууд хөлсийг нь долооно.Бөхийн холбооны Мананжав ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээгээд манараад л ханараад л сууна.
Энэ нөгөө малгайгаа хаяад гарсан амбантны цагаан жигмэд мөн үү. Ахиж барилдахгүй хүн шиг л аашилсан да. жудагтай, ёстой, төртэй, хүн чанартай баймаар юм да.