Ноцтой зам тээврийн ослын улмаас 3-5 насны хүүхдүүд гэмтжээ

2022 оны 05 сарын 17

Дөрвөн автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн осолд 3-5 насны хоёр хүүхэд өртөж, гэмтэл авчээ.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим БЗД-10 дугаар хорооны нутаг дэвсгэр "Амгалан" захын урд замд Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г,  Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон дөрвөн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, жолооч, зорчигч гурван хүн гэмтжээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.

Гэмтсэн гурван хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхэд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94% согтолттой байжээ.

Хөдөлгөөнд оролцогч та бүхнийг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцохыг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top