Согтуугийн балаг их. Тэр тусмаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрийнхөө төдийгүй өөр бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон олон жишээ бий. Хамгийн сүүлээс нь дурдъя. Хоёрхон хоногийн өмнө буюу энэ сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон дөрвөн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.
Ослын улмаас жолооч, зорчигч нийтдээ гурван хүн гэмтсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байгаа аж. Гэмтсэн гурван хүний хоёр нь гурав болон таван насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Тодруулбал, согтолтын зэргийг шалгахад 1.94 хувийн согтолттой байсан байна.
Ийм л хайнга, хариуцлаггүй нэгнээс болж, хоёр жаахан хүүхэд хүнд гэмтэл авсан байх. Согтуу жолоочтой холбоотой олон асуудал гардгийн ганцхан жишээг энд дурдлаа. Өдгөө манай улсад яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол гараад байгаагийн нэг суурь нь шалтгаан нь хуулийн хариуцлага сул байгаатай шууд холбоотой. Иймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдох л юм бол шууд баривчилгаа хийх хэрэгтэй. Цагдан хорьж, хуулийн хатуу хариуцлага оногдуулахгүй бол архи хэрэглэсэн үедээ жолоо мушгигч нар мундахгүй их байсаар л байх болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Аа нохойн баас дундговийн 3 цагдаа согтуу хүн дайрч алаад 6 хонолоо юун хорих ял тэр 3 гөлөг ажлаа хийгээд л байж байна шдээ
Маш зөв согтуугаар жолоо барисан л бол шууд хорь хууль үнэхээр сул байгаа болохоор согтуу жолооч хүн алаад бна бүр маш хатуу хууль батла
Олон ч жил согтуу жолоо барьлаа зүгээр л бна ахиж барина
Машиныг нь хурааж улсын орлого болго.