Элон Маскийн ээж 74 насандаа усны хувцасны МОДЕЛЬ боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

 

Дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын нэг Элон Маскийн ээж 74 настай Мэй Маск "Sports Illusttrated" сэтгүүлийн нүүрийг чимжээ.Ингэснээр тэрээр тус сэтгүүлийн нүүрэнд зургаа нийтлүүлсэн хамгийн ахмад загвар өмсөгч болоод байна. 

2022 оны усны хувцасны чиг хандлагыг тодорхойлох зураг авалтад оролцсон тэрээр загвар өмсөгч, хоол зүйч бөгөөд түүнээс гадна гурван алдартны зураг уг сэтгүүлд нийтлэгджээ. 

Мэй Маск нь Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск, рестораны эзэн Кимбал Маск, кино найруулагч Тоска Маск нарын ээж бөгөөд 70-с дээш насны эмэгтэйчүүд ч мөн үзэсгэлэнтэй гэдгийг хүмүүст харуулахдаа баяртай байсан тухайгаа дурдсан байна

Түүний охин Тоска Маск "Ээж минь хоол зүйчээр хоёр магистрын зэрэг хамгаалсан. Хоолны дэглэмийн чиглэлээр шагнал хүртэж, тоо томшгүй олон загварын шоу нэвтрүүлгүүдэд оролцсон. Тэр ч байтугай Бэйонсэгийн клипэнд хүртэл тоглож байсан. Тэр бол зогсоох аргагүй эрч хүч, тэр миний мэдэх хамгийн зоригтой эмэгтэй" хэмээн бичсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top