Тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа супер модель Адриана Лима 75 дахь удаагийн Каннын кино наадмын улаан хивсний ёслолд нөхрийн хамтаар хүрэлцэн иржээ.
Хар өнгийн "Balmain"-ий урт ханцуйтай даашинзаар гоёсон тэрээр гэдсээ ил гаргасан нь олны анхаарлыг эрхгүй татаж байлаа. Энэ жил 40 нас хүрч байгаа тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард гурав дахь хүүхдээ тээж буйгаа зарласан. Үүний дараа Парисын загварын долоо хоногт "Alexander Wang"-ы шоунд оролцож шуугиан тарьсан тэрээр тухайн үедээ гэдэсний булчинтай байсан нь олон хүний сонирхлыг татсан билээ.
Адриана Лима болон түүний экс нөхөр Марко Яарик нар 12 настай Валентина, 9 настай Сиенна хэмээх хоёр охинтой билээ. Одоогоор охид аавтайгаа хамт амьдарч байгаа бөгөөд Адриана Лима болон Андре Леммерс нар хүүтэй болох гэж байгаа ажээ.
"Alexander Wang"-ы шоунд оролцож буй хөл хүнд Адриана Лима
Сэтгэгдэл ( 4 )
Энэ хэн юм бэ??? Жирэмсэн хүүхэн болгоныг танай сайт бичээд байдаг юмуу