Жонни Депп болон Амбер Херд нарт холбогдох шүүх хурлын үеэр Амбер Херд нотлох баримт болсон зургуудын тухай ярьжээ.
Тэрээр бал сарынхаа үеэр авахуулсан гэрэл зургаа фотошоп хэмээн мэдүүлсэн бөгөөд уг зураг дээр хуримлагч хосуудаас гадна гурван эр байх аж. Хурлын үеэр Жонни Деппийн өмгөөлөгч Камилла Васкес уг зургийг ил гаргаж иржээ.
Зургийг харсан Амбер Херд "Би энэ зургийг өмнө нь харж байсан, тэр ямар ч гэмтэл аваагүй. Энэ бол фотошоп" хэмээн мэдүүлжээ. Үргэлжлүүлэн тэрээр бал сарынхаа үеэр Жонни Деппийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьсан ч энэ тухай ямар нэгэн гэрэл зураг болон нотлох баримт олдоогүй байна.
Одоогийн байдлаар тэдний энэхүү шүүх хурлын тухай мэдээлэл АНУ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд халуун сэдвүүдийг жагсаалтад дээгүүр байр эзэлж байна. Цар тахал, зэвсэгт мөргөлдөөнөөс илүү тэдний хувийн амьдрал чухал байгаа тухай зарим хүмүүс шүүмжилж байгаа бол зарим нь үүгээр дамжуулан нэр алдарт хүрч байгаа аж.
Тиктокд тэднийг элэглэсэн, шүүх хурлын тухай тайлбар хийсэн, дүгнэлт гаргасан хүмүүсийн бичлэг трэнд болоод байгаа бөгөөд дагагчид нь хэдэн арван саяар нүд ирмэх зуур нэмэгдэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )