Согтуугаар жолоо барьсан алдартны бичлэг ЦАЦАГДЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

 

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сэе Рон өчигдөр (2022.05.18) согтуугаар жолоо барьж яваад замын хажуу дахь мод болон хогийн сав, хашлага зэргийг мөргөж ойролцоох газруудын тогийг тасрахад хүргэсэн байна.

Осол гаргасан ч машинаа цааш жолоодсоор байсан түүнийг цагдаа нар саатуулан шалгаж эхэлсэн байна. 

Түүнтэй хамт өөр нэгэн эрэгтэй алдартан явж байсан хэмээн гэрчүүд мэдүүлсэн бөгөөд тэдний бичлэгийг YTN мэдээллийн сувгаар олон нийтэд цацжээ. Уг бичлэгийг үзсэн олон нийт эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн бөгөөд хамт явж байсан хүний нэрийг ил болгохыг шаардаж эхэлсэн байна. 

Машинд хамт явж байсан 20 настай А нь согтуугаар машин жолоодоход тусалсан хэрэгт буруутгагдаж болзошгүй талаар цагдаагийн байгууллагынхан мэдээлжээ. Ким Сэе Роны хувьд түүнээс цусны шинжилгээ аваад байгаа бөгөөд согтуурал болон хохирлын зэргийг тодорхойлсны дараа ямар шийтгэл ногдуулах талаар мэдээлэх аж. 

Олон нийт тэдний карьерийг энд хүргээд зогсоох санал гарган, урлагийн ертөнцөөс хөөх хүртэл арга хэмжээ авахыг шаардаж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.53) 2022 оны 05 сарын 22

Svrtei yum alga l bnshd haraal id hvnii ganta aldaag dewergee shaahiim budaani zolbinguud

0  |  0
Zochin(192.82.82.162) 2022 оны 05 сарын 23

Hairan mashin on zaluu defender bn shd

3  |  0
Зочин(117.111.15.248) 2022 оны 05 сарын 22

Урлаг, улс төрийнхөн ер нь зүй бус бүдүүлэг зөрчил гэмт хэрэг хийхэд дахин олны өмнө гарч ирэх эрхгүй болдог ийм эрүүл нийгэм манайд хэрэгтэй бна. Тэд ч түүнийгээ мэдэж зарчимтай амьдрах

8  |  0
Зочин(203.91.115.52) 2022 оны 05 сарын 22

Сүүлийн гурилаараа гамбир хайрсан нь тогооны ёроолд малийж байдаг шиг нүүртэй энэ Солонгос хүүхний хэргийг бид хамаарах гэж үү? Тогоо тогоондоо мөрөөрөө бантангаа хутгавал яасан юм бэ?

7  |  0
Ddavaa(202.21.109.45) 2022 оны 05 сарын 22

Ene mania yamar hamaa bainaa

1  |  0
Top