Каннийн кино наадмын хоёр дахь өдөр оросуудын хувьд онцгой өдөр болжээ.
52 настай найруулагч Кирилл Серебренников “Чайковскийн эхнэр” киногоо олонд толилуулсан байна. Орос, Украины зөрчилдөөнтэй холбоотойгоор Оросын бүх найруулагчийг олон улсын арга хэмжээнээс хассан билээ. Харин Кирилл Серебренников хасагдаагүй үлдсэн. Өнгөрсөн намар “Улаанбаатар” олон улсын кино наадамд “Петровын томуу” киногоороо оролцсон найруулагч Каннийн кино наадамд оролцож буй сэтгэгдлээ хуваалцжээ.
Серебренников “Каннд уран бүтээлээ толилуулж байгаадаа маш их байртай байна. Энэ наадамд тохирсон үзвэр боллоо” гэсэн байна. Тэрбээр киноныхоо нээлтэд гол дүрийн жүжигчин Алёна Михайлова, Один Байрон нарын хамт оролцжээ.
Оростой холбоотойгоор дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлаас үл хамааран үзэгчид Оросын кинонд хүндэтгэлтэй хандсан байна. Тэд Оросын жүжигчдийг халуун дотноор угтан авч, босож алга ташжээ. Энэ үеэр жүжигчин Алёна Михайловагийн нүдэнд нулимс цийлэгнэж байв.
2022 онд бүтээсэн “Чайковскийн эхнэр” киноны зураг авалтыг Орос, Франц, Швейцар гэсэн гурван улсад хийсэн байна. Петр Чайковский болон түүний эхнэр Антонина Милюковагийн амьдралын тухай өгүүлэх уг кинонд Владимир Мишуков, рэпер Oxxxymiron, Александр Горчилин, Юлия Ауг, Варвара Шмыкова, Филипп Авдеев, Андрей Бурковский нар оролцон тогложээ.
Найруулагч Серебренников Каннийн кино наадамд дөрөв дэх удаагаа киногоо танилцууллаа. Түүний “Сурагч” (2016), “Зун” (2018), “Петровын томуу” (2021) кино Каннд гарсан.
Сэтгэгдэл ( 7 )
Оросуудгүй бол энэ ертөнц алийгаа алдаж хүн хүнээ барьж идэж, дэлхийгээ шатаах байх шүү.
Баяртай байна гэдгийг алдаатай бичсэн байна. Нулимс цийлэгнээгүй байхад хэтрүүллэгтэй бичсэн байна.
Az bolj natsist Germanii Tomas Bah shig hulgaich taaraagui ni yyaamai daa
urlagiin amjiltiig uls turtei holbohgui yamar goe baina, minii nudend ch nulims hurlaa, kannii naadamchid orosiin uran buteelchded bayar hurgie
Урлаг,спорт улс төртэй холбогдохоор утгагүй. Хүн сайн сайхан зүйл харж баясаж инээж сэтгэл хөдөлж бие сэтгэлийн таашаал авдаг сэтгэл зүйн хувьд ч сайхан зүйл. (Гэхдээ би хошин шог, хүн доромжилсон утгатай жүжигт, жүжигчдэд дүргүй.) Гэтэл спортынхон яав оросын тамирчдыг гадуурхаад. Харин урлагынхан сайн байна. Сайхан санагдлаа.
Киног нь үзээгүй ч оросын аугаа уран бүтээлчдэд баяр хүргэе
Уран бүтээлийг улс төртэй хутгахгүй соёлт ертөнцийн нэр төр, нүүр царайгаа хадгалсан Канны наадмын зохион байгуулагчид жинхэнэ Урлагийн хүмүүс. Браво