Дээд шүүхээс С.Эрдэнэ нарт зориулж МЭДЭГДЭЛ гаргажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ дарга АН-ын гишүүдэд хандаж  Улсын Дээд шүүхээс мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд "Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид рүү чиглэсэн, олон нийтийг зориуд төөрөгдөлд оруулах мэдээ, мэдээллийг АН-ын зарим гишүүд, нэр бүхий улстөрчид түгээж, намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд энэхүү маргаандаа шүүхийн байгууллагыг хамаатуулж, шүүхийн үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргаж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна.

Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д “Улсын Дээд шүүх улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 26.1-д ”Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэж заасны дагуу Улсын Дээд шүүх нь намуудаас ирүүлсэн хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаж, улс төрийн намын бүртгэл хөтлөх асуудлыг шийдвэрлэдэг.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 49 зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Шүүхийн тухай хуулийн 42.5-д “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж заасныг  сануулж байна. 

Иймд Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүйгээр асуудалд ухамсартай, ёс зүйтэй, хариуцлагатай хандана уу" гэжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.90.50) 2022 оны 05 сарын 22

2 АН 2-ууланд л байлгүй дээ. Энэ дээр хүртэл аамьтны толгой эргүүлэх гээд үзчих юм аа

0  |  0
Би(66.181.161.19) 2022 оны 05 сарын 22

Эрдэнэ нарт гэдгийг нь яаж мэдэх үү

0  |  0
Хуц(202.126.89.80) 2022 оны 05 сарын 22

Ажлаа хий

0  |  0
Zochin(66.181.160.47) 2022 оны 05 сарын 22

Tsets deed shuuh erunhii shuugch prokuror ta nar ch neeh ariuhan amitad yaaaaaag mun uu elbegdorj battulgiin l uyanii nohod shuudee ta nar bol mungu l ugch chadaj baival ehee alsan huu eh ornoo zarsan hulgaichuudiig burhan bolvood gargadag eh oron ard tumnee umguuluud bosson huniig bol hulgaich aluurchingaas dor bolgoj chaddag hulgaichuudshdee

1  |  0
Т . Баттулга(192.82.73.126) 2022 оны 05 сарын 19

Хамгаас хамгийн чухал нь УДШ ийн шийдвэр гаргах хуулийн хугацаа нь хэтэрсэн учир ШААРДЛАГА ТАВИХ НЬ ЗӨВ ЗӨВ ЗӨВ.

0  |  0
Т . Баттулга(192.82.73.126) 2022 оны 05 сарын 19

Хамгийн чухал нь УДШ ийн шийдвэр гаргах хуулийн хугацаа нь өнгөрсөн учир шаардлага тавьж байгаа нь ЗӨВ ЗӨВ ЗӨВ.

0  |  0
Top