"Улаанбаатар цом-2022" тэмцээний аваргууд тодорлоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Монголын хөлбөмбөгийн холбооны "Улаанбаатар цом-2022" тэмцээн амжилттай явагдаж аваргаа тодрууллаа.

Аваргын төлөөх тоглолтод Сонгинохайрхан болон Баянгол дүүргийн багууд шалгарч торгуулийн цохилтоор нийслэлийн баруун дүүргийн баг аваргаар тодорсон бол Багануур хүрэл медалийг хүртэж тэдний хамт шагналын тавцанд гарлаа.

БАГАНУУР 3-0 ХАН-УУЛ

Багануур гоол:

№9 Ч.Чинбаяр 7 52 №17 Ч.Очироо 50

СОНГИНОХАЙРХАН 2-2 БАЯНГОЛ

Сонгинохайрхан гоол:

№19 М.Билгүүн 4 №16 М.Эрхэмбилэг 19

Баянгол гоол:

№6 О.Төгөлдөр 20 №12 О.Элбэгбаяр 35+2

Торгуулийн цохилт:

СОНГИНОХАЙРХАН 4-2 БАЯНГОЛ

 

  • Алтан медал - Сонгинохайрхан
  • Мөнгөн мепал - Баянгол
  • Хүрэл медал- Багануур

 

Шилдэг тоглогчид:

 

  • Шилдэг хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ /Сонгинохайрхан/
  • Шилдэг хамгаалагч: Б.Мөнх-Эрдэнэ /Сонгинохайрхан/
  • Шилдэг хагас хамгаалагч: Б.Мөнхбаатар /Баянгол/
  • Шилдэг довтлогч: Ц.Сүх-Эрдэнэ /Чингэлтэй/

 

Ирэх 08-р сард Увс аймгийн Улаангом хотноо болох 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатны аварга аймагтай Үндэсний цомын төлөө Сонгинохайрхан дүүргийн баг тоглохоор боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top