Дээд шүүх АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.05.20/ болно. 

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Түүнчлэн нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.104) 2022 оны 05 сарын 20

Х.Баттулга бол дарга болно гэж зүтгээд байгаа , С.Эрдэнэ бол дарга болохгүй ээ Намынхаа дараагийн даргыг тодруулан гаргаж ирье гээд байгаа гол ялгаа нь энэ !\n

0  |  1
Зочин(202.9.41.20) 2022 оны 05 сарын 20

Дээд шүүх нөлөөлөлд бгаа эсэх нь тодорхой болно....

1  |  0
Бодлын хулгайч(192.82.90.233) 2022 оны 05 сарын 20

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БАЙГАА ХҮНИЙГ НАМЫН ДАРГААР БАТЛАМЖИЛЖ БОЛОХ УУ. ТҮҮНИЙ ЗОРИЛГО БОЛ ЯМАР Ч ҮНЭЭР ХАМААГҮЙ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД ОРОХ. ОДОО БОЛНООО. МОНГОЛД ШУДАРГА ЁС ЯЛАХ ЁСТОЙ

2  |  1
Top