Рианна, A$AP Rocky нар анхны хүүгээ ӨЛГИЙДӨН АВЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

 

Рианна албан ёсоор ээж боллоо!

"Fenty Beauty"-ийн үүсгэн байгуулагч Рианна болон реппэр A$AP Rоcky нар анхны хүүгээ өлгийдөн авч албан ёсоор эцэг, эх болжээ. Энэ сарын 13-ны өдөр Лос Анжелес хотод амаржсан Рианна өнгөрөгч нэгдүгээр сард хөл хүнд болсноо зарласан билээ.

Түүний хувьд жирэмсний хувцаснаас татгалзаж аль болох шинэлэг байхыг эрмэлзэж байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн загварлаг жирэмсэн ээжүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан юм. 

Рианнаг хөл хүнд байхад найз залуутай нь холбоотой таагүй асуудлууд ар араасаа хөвөрч байсан ч тэд харилцаагаа хадгалж үлдэн хүчирхэг хосууд гэдгээ удаа дараа баталсан билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top