Крис Браун экс найз бүсгүйдээ БАЯР ХҮРГЭЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

 

Дуучин Крис Браун экс найз бүсгүй Рианна болон түүний найз залуу A$AP Rocky нарт хүүтэй болсонд нь баяр хүргэжээ

Энэ сарын 13-ны өдөр тэдний бяцхан хүү мэндэлсэн бөгөөд Крис Браун өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн байна. 

Рианна болон A$AP Rocky нарын харилцаа ковидын хөл хорионы үеэр эхэлсэн. Үүнээс өмнө Рианна Хассан Жамелтэй 2017-2020 оны хооронд болзож байсан бол өмнөхөн нь Дрэйк, Трэвис  Скот, Льюс Хэмилтон нартай нэр холбогдож байсан. Харин хамгийн дуулиантай бөгөөд удаан үргэлжилсэн харилцаа нь Крис Браунтай эхлүүлсэн харилцаа байсан юм. 

Рианна, Крис Браун нар 2007 оноос болзож эхэлсэн. Үүнээс хоёр жилийн дараа Крис Рианнагийн биед халдаж, таван жилийн тэнсэн харгалзах ял авсан бөгөөд 2012 онд тэд харилцаагаа эргэн сэргээсэн ч нэг жил өнгөрсний дараа хоёр тийш болсон юм.

Рианна тухайн үед өөрийгөө буруу сонголт хийсэн хэмээн хэвлэлд ярьж байсан удаатай.
 

Крис Брауны хувьд одоо гурван хүүхэдтэй. 7 настай Рояалти, 2 настай Эеко, 4 сартай Лоули нарын аав болсон тэрээр салснаасаа хойш Рианнатай ямар ч холбоогүй байсан тухайгаа дурьдсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top