FIFA ENATIONS | Урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Монголын цахим хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд "FIFA22" цахим хөлбөмбөгийн анхны олон улсын тэмцээнд оролцоно.

Тус тэмцээний урьдчилсан шатанд манай шигшээ Индонез, Хонг Конг, Малайз, Макао, Тайваний шигшээ багуудтай учраа таараад байгаа юм.

Тоглолтууд 16:00 цагаас эхлэх бөгөөд бидний эхний учраа Тайваний шигшээ баг байх болно.

ШУУД ҮЗЭХ: https://www.youtube.com/channel/UCZ_MhokUmdP-nTEQWX6Uz_w

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top