ФОТО | "Тэгри Чину" киноны постерын НЭЭЛТЭЭС

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

 

~ Өнө эртний цагт тал нутгийн найман овог ээлж ээлжээр эрх эрхшээж, тал нутгаа захиран оршино. Энэхүү бүтээлд тал нутгийн ахуй амьдрал, хайр сэтгэл, өшөө хорсол, тэмцлийг онц сонирхолтой, уран сэтгэмжтэйгээр өгүүлнэ~

 

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн ерөнхий найруулагчаар ажилласан "Тэгри Чину" олон ангит киноны постерийн нээлт өнөөдөр (2022.05.20) Norphei Art Gallery-д боллоо. Тус киноны албан ёсны уран зураг постерийг суурин уран зураг ба монументал /реализм/ техникээр зотон тос ашиглан бүтээжээ. 

"Belgute Pictures", "Mount Guard" болон "Mobinet" компанийн "VOO" үйлчилгээ хамтран бүтээсэн уг кино энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийх бөгөөд долоо хоног бүрийн пүрэв гарагт үзэгчдийн хүртээл болно. 

Ингээд уг кинонд зориулан бүтээсэн уран зурган постерийн нээлтийн үйл ажиллагааны үеийн гэрэл зургаас хүргэе. 

Газар тэнгэрийн цадиг оршвой... 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top