“Рок наадам-2011” маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Хятадын хамтлагууд оролцсон “Рок Наадам-2011” анхны рок-н-ролл аялан тоглолт болох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг наадамд Шанхайн “Moon Tyrant”, “Boys Climbing Ropes”, “The Horde”, DJ B.O зэрэг уран бүтээлчид оролцох бол Монголоос “Нисванис”, “Алтан ураг”, “Лемонс”,”Моханик”, “A-Sound” зэрэг амьд хөгжмийн хамтлагууд оролцон тоглох ажээ. 

Аялан тоглолт нийслэл Улаанбаатар хотын хөгжмийн клубүүд, АСА цирк мөн гадаа талбайд, түүнчлэн телевизийн хөгжмийн нэвтрүүлгүүдээр үзэгчдийн хүртээл болох юм байна. 

Үүнд:

Улаанбаатарт 07 сарын 8-ны үдээс хойш “С1” телевизийн хөгжмийн хөтөлбөрт зочин хамтлагууд тоглолт хийнэ.

Улаанбаатарт 07 сарын 8-нд 20 цагаас зочин хамтлагууд болон Монгол хамтлагууд АСА циркт тоглоно. Тоглолтын тасалбарын үнэ 6000-10000 төгрөгний хооронд байна.

Улаанбаатарт 07 сарын 09 Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион явуулах шинэ залуу хамтлаг дуучдын уулзалтанд оролцоно.

Улаанбаатарт 07 сарын 09-ний орой Улаанбаатрын хөгжмийн клубуудэд хамтлагууд тоглолт хийнэ. “Moon Tyrant” хамтлаг Их Монгол уушийн газар тоглоно.

Дарханд 07 сарын 10-ны өдөр Дархан хотын 50 жилийн ойд зориулсан Монголын Амьд хөгжмийн хамтлаг дуучидтай хамтарсан нэгдсэн тоглолт Найрамдал талбайд болно.

Улаанбаатарт 07 сарын 11-ний 19.30 “Наадмын өдөр” Сүхбаатарын талбайд хамтлагууд тоглолт хийнэ. Уг тоглолтыг телевизүүдээр нэвтрүүлнэ.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top